ЦОБА ХХК нь урьд нь хувь хүний захиалгаар тэдний хүссэн загвараар амины орон сууцыгтүлхүүр гардуулах нөхцөлтэйгээр барьж, хүлээлгэн өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. 2014 оноос Улаанбаатар хотын хүн амын нягтаршил болон төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаар болон хөрсний бохирдол, хэрэглэгчдийн хүсэл сонирхол зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагаас үүдэн вилла хаус хотхон (Амины орон сууцны хотхон)-ы төслийн хөгжүүлэлт, менежмент чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж байна.
Вилла төслийн үнэ цэнэ гэдэг зүйлийг харц, орчин бүрдүүлдэг. Бидний хэрэгжүүлж буй төслүүд байршлын хувьд уулын хяр, орой, уулын энгэр өндөрлөг газарт алсын харц сайтай газарт байрлах ба ой мод, уулсаар хүрээлсэн зөвхөн таньд зориулсан хувийн орчин бүрдүүлсэн, эмх замбараагүй төлөвлөлтөөс ангид тийм байршилд төлөвлөж өгдгөөрөө онцлогтой.