Нүүр ТУХАЙ ТӨСӨЛ СУДАЛГАА МЭДЭЭ ХОЛБОО БАРИХ
EN

Хайх зүйлээ бичнэ үү

Архитектур дизайн

Итали


1 гa талбай

Хаусын тоо

Сингл 11


11 хаус

Технологи

Канад технологийн модон барилга


Үйлчилгээ: Ресторан, цэцэрлэг, дэлгүүр, фитнесс, эмийн сан
Нийтийн эзэмшил:Хүүхдийн тоглоомын талбай, хиймэл нуур, сагсан бөмбөгийн талбай

Улаанбаатар хотоос 18 км-ын зайтай, ой мод бут сөөгөөр хүрээлэгдэж далайн түвшинээс дээш 1800 метр өргөгдсөн маш сайхан харцтай газар төлөвлөгдсөн. Бэлхийн Хадатын зусланд Хадат 2 төслөөс 1 км-ийн наана байрлаж байна.

Хадат Вилла-1б төсөл нь Хадат-1 төслийн эрэлт хэрэгцээнд суурилан баригдаж буй Хадат Вилла-1 төслийн өргөтгөл буюу нэмэлт төсөл юм. 

2014 оны 10-р сард эхэлсэн Хадат-1 төслийн 43 айлын хаус 2015 оны намар буюу 9 сар гэхэд аль хэдийн борлуулагдаж дууссан бөгөөд маш олон хүн манайхаас хаус худалдан авахыг сонирхон асууж  байсан. Гэвч бидэнд санал болгох хаус байхгүй байлаа. 

Хадат Вилла-1 төсөл 27 сингл хаус, 18 твин хаусаас бүрдсэн нийтдээ 7000 гаруй м.кв талбай бүхий төсөл.


Итали загварын Канад технологиор барьсан энэхүү төслийн зорилго нь хэрэглэгчдийн хэрэглээний зардлыг багасгаж, хэрэглэгчдийг хотоос гадуур, эрүүл аюулгүй, тогтмол амьдрах хэв маягийг уриалан дуудах байсан.

Хадат Вилла-1 хотхонд эхнээс нь оновчтой зөв төлөвлөлт хийгдсэн ба та болон таны үр хүүхэд, гэр бүлийн үнэтэй цаг мөч бүрийг илүү хөгжилтэй байлгахын тулд хүүхдийн цэцэрлэг, ресторан, лаунж, фитнес гэх мэтийг хотхоны дунд төлөвлөн мөн сагсан бөмбөгийн талбайг бас төлөвлөж өгсөн.

Хадат Вилла-1 төслийн стандартаар уг талбайд 11 айлын хаусыг нэмэлтээр төлөвлөж 2016 оны хавраас захиалга аван барьж эхэлсэн. Уг төсөл нь барилгын технологи болон архитекор дизайны хувьд Хадат Вилла-1 төслийн нэгэн адил канад модон технологи бүхий Итали загварын классик хаусууд юм. Дэд бүтцийн хувьд мөн Хадат Вилла-1-ийн адил бие даасан нэгдсэн төлөвлөлтөөр цэвэр, бохир ус болон цахилгаан, дулааны хангамжийн асуудлыг шийдсэн. 

 Цахилгаан

1.5 км ээс СБД Бэлхийн амнаас 10000 КвТ агаарын шугам татна.

 Зам

Засмал замаар 16 км явж СБД Бэлхийн Хадатын амаар 3.0 км сайжруулсан шороон замаар явж хүрнэ.

Халаалт

Унгар улсын эко, утаагүй Карборобот нэгдсэн уурын зуухаар айл болгоныг халаахаар шийдэгдсэн.

Цэвэр ус

180 метрийн гүнээс цэвэр усаар тэжээгдсэн.

Бохирын систем

Бие даасан, септик систем төлөвлөсөн.

Харилцаа холбоо

Мобиком, Юнителийн гар утасны сүлжээ орсон. Юнивишний гурвалсан үйлчилгээ орохоор төлөвлөгдсөн.

Та мэдээллээ үлдээгээд төслүүдийн танилцуулга имэйл хаягаараа хүлээн аваарай.

Та мэдээллээ үлдээгээд төслүүдийн танилцуулгыг
хүлээн аваарай.